Цаг үеийн мэдээлэл
Шүүлт:
"ХЭН ХАМГИЙН ИХ ЖИН ХАСАХ ВЭ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
"ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРТЭЧ МОНГОЛ" аян, “Соёл, эрүүл мэнд, сэтгэл зүйг төлөвшүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл зөв амьдралын дадал хэвшлийг төлөвшүүлэх, хөдөлгөөний дутагдал, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн төв, “Саммит” уулын спортын клуб, “Гоёл” эрүүл зөв хооллолтын клуб, “Golds” фитнесс клубуудтэй хамтран тус албаны алба хаагчдын дунд “ХЭН ХАМГИЙН ИХ ЖИН ХАСАХ ВЭ” тэмцээнийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай зохион байгуулж байна.
2022-02-22
2022 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тээврийн цагдаагийн албаны дарга харьяа газар, хэлтэс, тасгийн дарга нартай 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах арга хэмжээ өнөөдөр /2022.02.17/ тус албаны хурлын танхимд зохион байгууллаа.
2022-02-17
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын баталсан төлөвлөгөөний дагуу тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албаны автомашинд тавигдах “Автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн ерөнхий шаардлага” стандарт MNS 4598:2020, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Бэлгэ тэмдэг түүнийг хэрэглэх” журам /код 124/, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/292 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх” журмын хэрэгжилтийг хангуулах, алба хаагчдын мэргэшүүлэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.
2022-02-08
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА 2021 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА 2021 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА
2021-12-23
DON’T DRINK AND DRIVE "УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД"
Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал зохион байгуулж байгаа "Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээ хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “DON’T DRINK AND DRIVE” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд эхлүүлж байна.
2021-12-14
“АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” аянд нэгдлээ
Энэхүү аянд тус албаны харьяа газар хэлтсийн 32 алба хаагч цусаа сайн дураараа хандивлалаа.
2021-12-04
Гар утасны E-POLICE аппликэйшн шинэчлэгдлээ
Хөдөлгөөнд оролцогч зарим жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэл зөрчих, уулзвар гарц хаах, явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саатал учруулж зохиомол түгжрэл үүсгэн, хөдөлгөөний хэт их ачаалал үүсэх голлох шалтгааны нэг болж байна.
2021-12-03
“ХҮНИЙ ЭРХ БА ЦАГДАА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор “Хүний эрх ба цагдаа” сэдэвт сургалтыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
2021-11-25
“ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2021” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, мэргэжлийн ур чадварыг шалгадаг “Шилдэг зохицуулагч 2021” тэмцээн 39 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
2021-11-16
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД ТУС АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Тээврийн цагдаагийн албаны 85 жилийн ойн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Цагдаа, дотоодын цэргийн командлагч хошууч генерал Ж.Болд тус албаны бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлж, алба хаагчдын үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх асуудлын талаар санал сэтгэгдлийг сонсож, зарим асуудлыг шийдвэрлэхээр холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.
2021-11-12
МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсад Тээврийн цагдаагийн алба үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойн баярын мэндийг нийт бие бүрэлдэхүүн, ахмад ажилтнууд болон тэдгээрийн гэр бүл та бүхэнд дэвшүүлье.
2021-11-11
“ШАР ДАРЦАГ” АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг “2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд 340 мянган хүүхэд, цэцэрлэгт 84 мянган хүүхэд хамрагдсан. Өөрөөр хэлбэл, нийслэлд гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Шар дарцаг хэрэглэх таван алхамт заавар, замын хөдөлгөөнд оролцох 10 алтан дүрмийг мөрдсөнөөр хүүхэд, багачууд зам, тээврийн осолд өртөх магадлал 30 болон түүнээс дээш хувиар буурах боломжтой” гэв.
2021-11-11
ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨХ 10 ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
ДЭМБ 2030 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралт, гэмтлийн 50-иас доошгүй хувийг урьдчилан сэргийлэх зорилготой "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 2021-2030" арга хэмжээний арван жилийн арга хэмжээ эхлүүллээ. ДЭМБ болон НҮБ-ын бүс нутгийн комиссууд бусад түншүүдтэй хамтран НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хамтын арван жилийн үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөөг боловсруулж танилцуулж байна
2021-10-29
“Шилдэг зохицуулагч-2021 тэмцээн эхэллээ
Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, мэргэжлийн ур чадварыг шалгадаг “Шилдэг зохицуулагч 2021” тэмцээн 39 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
2021-10-26
ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: АРХИ УУГААГҮЙ, ЗҮГЭЭР Л АМССАН...
Өдөр бүрийн хэмнэлдээ “ЗАВГҮЙ” хэмээх тодотгол өгсөн их хотынхны амьдрал Баасан гарагт хэрхэн өнгөрдөг вэ. Ажлын ачаалалдаа дарагдсан өдрүүдийн алжаалаа тайлахаар гэрийн зүг, зарим хэсэг нь “Орой яахын” уриа дор нэгдэх ЧИГЛЭЛТЭЙ. Гэвч үдэш эхэлж, үүр хаяарахтай зэрэгцэн нийслэлд гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг болохыг тоон мэдээллүүд илтгэдэг. Баасан хэмээн онцлохын учир, нийслэлд эхний есөн сарын байдлаар бүртгэгдсэн зам тээврийн осол, зөрчлийн дийлэнх нь Баасан, Бямба, Даваа гаригуудад бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, тус гаригуудад хөдөлгөөний эрчим бусад өдрүүдтэй харьцуулахад нэмэгддэг гэсэн үг юм. Тэгвэл бид “алаг тэрэг”, “улаан дохиур”-тай цагдаагийн алба хаагчидтай өнгөрөгч Баасан гарагийн шөнийн хөл хөдөлгөөн, хяналт шалгалтыг шинжив.
2021-10-25
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН НЭГДЭЖ БАЙНА
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод, усны нөөцийг хамгаалж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж нэг сая мод тарих ажлыг эхлүүлснийг түүчээлэн тус албанаас 1000 мод тарих зорилго тавьж 85 жилийн ойн хүрээнд эхний 85 ширхэг мод тарих ажлыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын талбайд 2 дахь удаагаа зохион байгуулж байна.
2021-10-11
нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/746 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы нэг сар” өдөрлөг зохион байгуулагдаж байна.
2021-10-08
Зам тээврийн ослоос үүдэлтэй хүүхдийн нас баралт 33%-аар буурчээ
Зам тээврийн ослоос үүдэлтэй хүүхдийн нас баралт 33%-аар буурчээ
2021-09-23
ЖОЛООЧ НАР ХӨШИГИЙН ХӨНДИЙ РҮҮ ЧИГЛЭСЭН ТУУШ ЗАМЫГ ХУРДНЫ ЗАМ ГЭЖ АНДУУРДАГ
Улаанбаатар-Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал чиглэлийн 32.2 км авто замын бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн билээ. Тэгвэл уг бүтээн байгуулалт гурван жилийн дараа бүрэн дуусч, энэ оны долоодугаар сарын 05-ны өдөр хөдөлгөөнийг нээсэн. Тус авто зам Монгол Улсын анхны тууш зам гэдгээрээ онцлог юм. Тиймээс тус замаар зорчих иргэд Замын хөдөлгөөний ямар дүрэм баримталж, хөдөлгөөнд оролцохдоо юуг анхаарах талаар Тээврийн прокурорын газар болон Тээврийн цагдаагийн албанаас хамтарсан хяналт шалгалт хийж, иргэдэд мэдээлэл өгч ажилласныг сурвалжиллаа.
2021-09-23