ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ДАРТС”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд цагдаа дотоодын цэргийн анги, байгууллагын дунд 2022 онд зохион байгуулагдах тэмцээн "Дартс"-ын тэмцээнээр эхэлж нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2022.02.23/ “Хүч” спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 62 анги, байгууллагын эрэгтэй 102, эмэгтэй 80, нийт 182 алба хаагчид оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд орон нутгаас 18 аймгийн цагдаагийн газар, хэлтсийн баг, тамирчид ур чадвар, авхаалж самбаа, цэц мэргэн, хурд хүчээ сорихоор хүрэлцэн ирсэн бөгөөд тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилнэ.
Тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдад амжилт хүсье!