• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ЧӨЛӨӨТ БӨХ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2020-10-28
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ЧӨЛӨӨТ БӨХ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газраас Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2020 оны аварга шалгаруулах “Чөлөөт бөх”-ийн тэмцээнийг энэ оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Хүч” спорт хорооны зааланд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнийг эрэгтэйчүүдийн 6 жин, эмэгтэйчүүдийн 2 жингээр зохион явуулсан бөгөөд 38 багийн 168 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Нийлбэр дүнгээр тэргүүн байрт Тээврийн цагдаагийн алба, дэд байрт Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газар, гутгаар байрт Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын баг тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдынхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.