ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ДАРТС”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд цагдаа дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд 2022 онд зохион байгуулагдах спортын цуврал тэмцээн "Дартс"-ын тэмцээнээр эхэлж, цагдаа, дотоодын цэргийн 62 анги, байгууллагын эрэгтэй 102, эмэгтэй 80, нийт 182 алба хаагчид оролцлоо.
Энэ удаагийн тэмцээнд орон нутгаас 18 аймгийн цагдаагийн газар, хэлтсийн баг, тамирчид ур чадвар, авхаалж самбаа, цэц мэргэн, хурд хүчээ сорихоор хүрэлцэн ирсэн бөгөөд тэмцээн хоёр өдрийн турш үргэлжлэн шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээнийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн газар, Хүч спорт хороо Монголын Дартсын Холбоотой хамтран алба хаагчдын дунд дөрөв дэх жилдээ зохион явуулж буй энэхүү тэмцээнийг тус холбооны 19 шүүгчид шүүн ажиллаа.
Шилдэг эмэгтэй тамирчин, цагдаагийн хошууч С.Мөнхжин
Шилдэг эрэгтэй тамирчин, цагдаагийн ахлах ахлагч Н.Отгонжаргал
Хосын төрөл:
I байр Дотоодын цэрэг 05-р ангийн баг
II байр Увс аймгийн II баг
III байр Завхан аймгийн Цагдаагийн газрын баг
Эмэгтэй ганцаарчилсан төрөл:
I байр дэд хурандаа Ж.Одончимэг
II байр ахлах ахлагч Б.Сарангэрэл
III байр дэд ахлагч Г.Золзаяа
Эрэгтэй ганцаарчилсан төрөл:
I байр ахмад О.Лхагвасүрэн
II байр дэд ахлагч Х.Бекнур
III байр А.Амарбат
Багийн дүн:
I байр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар
II байр ДЦ-05 дугаар анги /14 оноо/
III байр Увс аймаг дахь Цагдаагийн газар
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдаа баяр хүргэе
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ДАРТС”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ