• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2021” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2021-11-16
“ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2021” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, мэргэжлийн ур чадварыг шалгадаг “Шилдэг зохицуулагч 2021” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, тасаг, хэсгийн 32 багийн 64 алба хаагч оролцсон бөгөөд энэ жилийн тэмцээний хувьд дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан орон нутгаас оролцож буй баг тамирчид цахимаар оролцож байгаагаараа онцлогтой байсан юм.

Тэргүүн байранд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн баг,

Дэд байранд тус албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн баг,

Гуравдугаар байранд Завхан аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн баг,

“Шилдэг зохицуулагч”-аар Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Цэрэнчимэд шалгарлаа.

Амжилттай оролцсон нийт баг тамирчдад баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье.