• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“Шилдэг зохицуулагч-2021 тэмцээн эхэллээ

2021-10-26
“Шилдэг зохицуулагч-2021 тэмцээн эхэллээ

Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, мэргэжлийн ур чадварыг шалгадаг “Шилдэг зохицуулагч 2021” тэмцээн 1967 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байна.

Уг тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, тасаг, хэсгийн 32 багийн 64 алба хаагч оролцож байгаа бөгөөд энэ жилийн тэмцээний хувьд дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан орон нутгаас оролцож буй баг тамирчид цахимаар оролцож байгаагаараа онцлог юм.

Тэмцээн 2021 оны 10 дугаар сарын 26-аас 28-ны хооронд 6 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулах юм.

Тэмцээнд оролцож буй нийт алба хаагч нартаа амжилт хүсье