• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2020” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2020-10-22
“ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2020” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг шалгадаг “Шилдэг зохицуулагч 2020” тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд 1967 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдог бөгөөд энэ жил 53 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Уг тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, тасаг, хэсгийн 36 нэгжийн 108 алба хаагч оролцох бөгөөд тэмцээн 2 өдөр үргэлжлүүлэн шилдгүүдээ шалгаруулах юм.

 “Шилдэг зохицуулагч-2020” тэмцээн зорилго нь нийслэл болон хөдөө, орон нутагт ажиллаж байгаа алба хаагчид харилцан туршлага солилцож, алдаа дутагдал, ололт амжилтыг дүгнэж, алба хаагчдын ажил мэргэжлийн ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг, бие бялдарын түвшинд үнэлгээ өгч, ажиллах чармайлтыг дээшлүүлж, урамшуулах зорилготой юм.

Тэмцээнд оролцож буй нийт алба хаагч нартаа амжилт хүсье