• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2022 ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2022-10-26
“ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2022 ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын ажлын ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг, ажиллах чадавхи, бие бялдрын түвшинд үнэлгээ өгч, идэвхи чармайлтыг дээшлүүлж, урамшуулах зорилгоор зохион байгуулах “Шилдэг зохицуулагч-2022” тэмцээн 1967 оноос хойш жил бүр уламжллал болон зохион байгуулагдаж байна.

Уг тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа нэгж нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгжийн 1 зохицуулагч, 2 цагдаа зохицуулагч нийт 3 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй баг  оролцох бөгөөд нийт 34 багийн 102 алба хаагч оролцож байна.

Тэмцээн 2022 оны 10 дугаар сарын 26-аас 28-ны хооронд 9 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулах юм.

Тэмцээнд оролцож буй нийт алба хаагч нартаа амжилт хүсье