• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2022” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

2022-10-28
“ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2022” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын ажлын ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг, ажиллах чадавх, бие бялдрын түвшинд үнэлгээ өгч, идэвх чармайлтыг дээшлүүлж, урамшуулах зорилгоор зохион байгуулах “Шилдэг зохицуулагч-2022” тэмцээн 1967 оноос эхлэн жил бүр  амжилттай зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа нэгж нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгжийн 1 зохицуулагч, 2 цагдаа зохицуулагч нийт 3 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй баг  оролцсон бөгөөд нийт 34 багийн 102 алба хаагч оролцож, хурд хүч, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдлөө. оролцлоо. 

Тэмцээн 2022 оны 10 дугаар сарын 26-аас 28-ны хооронд 9 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Тэргүүн байранд: Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн баг, багийн ахлагч цагдаагийн дэслэгч Э.Энхманлай;

Дэд байранд: Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн баг, багийн ахлагч цагдаагийн ахлах дэслэгч Н.Мөнгөншагай;

Гутгаар байранд: Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн баг, багийн ахлагч цагдаагийн ахлах дэслэгч С.Мягмаржав;

Шилдэг зохицуулагч: Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даштогтох;

Шилдэг цагдаа зохицуулагч: Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлах Т.Пүрэвдалай нар тус тус шалгарсан байна.

Амжилттай оролцсон нийт баг тамирчдад баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье.