"ХЭН ХАМГИЙН ИХ ЖИН ХАСАХ ВЭ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
"ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРТЭЧ МОНГОЛ" аян, “Соёл, эрүүл мэнд, сэтгэл зүйг төлөвшүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл зөв амьдралын дадал хэвшлийг төлөвшүүлэх, хөдөлгөөний дутагдал, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн төв, “Саммит” уулын спортын клуб, “Гоёл” эрүүл зөв хооллолтын клуб, “Golds” фитнесс клубуудтэй хамтран тус албаны алба хаагчдын дунд “ХЭН ХАМГИЙН ИХ ЖИН ХАСАХ ВЭ” тэмцээнийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай зохион байгуулж байна.
Тэмцээнд тус албаны 12 багийн 60 алба хаагч нар оролцох бөгөөд хамгийн их оноо авч идэвхтэй оролцсон 3 баг, хамгийн их жин хассан 3 алба хаагчийг шалгаруулна.
Тэмцээнд оролцох бие бүрэлдэхүүнд амжилт хүсье.