• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-03-30
ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын ерөнхий сайдаас санаачилсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян, Тээврийн цагдаагийн албаны  “Чадварлаг хамт олон-2022” тэмцээнийг зохион байгуулах, алба хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, гар бөмбөгийн спортыг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж буй “ГАР БӨМБӨГ”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Спортын төв ордон”-ы спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд тус албаны харьяа ТЗЦГ, ИАТЦХ, ЗЦГ, ЗУГ, МШГ, УСХ, ХШТ болон дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн 17 багийн 136 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцож шилдгүүдээ тодрууллаа.

Шилдэг эрэгтэй тоглогч Хамгаалалтын хэлтсийн цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч  Сүхтөмөр

Шилдэг эмэгтэй тоглогч ТЦА-ын архивч, цагдаагийн дэд ахлагч Б.Содном-Иш

I байранд  Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн Хүрэмт баг      

II байранд   ТЦА-ны Мөрөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн Зотол баг

III байранд  ТЦА-ны Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн Зэгст-2 баг