• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

"ГАР БӨМБӨГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2023-05-12

Тус албаны алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хамт олны нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр БХИСургуулийн спорт цогцолборт тус албаны гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд тус албаны харьяа газар, хэлтэс болон дүүргүүдийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн нэгжийн нийт 15 багийн 120 тамирчид хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээний

Гутгаар байранд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн "Цамба" баг,

Дэд байранд Төмөр замын цагдаагийн газрын "Эмээлт" баг,

Тэргүүн байранд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн "Хүрэмт" баг тус тус шалгарч өргөмжлөл, медаль, цомоор шагнууллаа.