ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС ТЭРГҮҮН БАЙР ХҮРТЛЭЭ
Замын цагдаагийн албаны нийт алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Чадварлаг хамт олон” цогцолбор тэмцээний “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Энэ сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан уг тэмцээнд Замын цагдаагийн албаны харъяа газар, хэлтэс, нэгжийн 13 багийн нийт 60 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцож тэргүүн байрыг Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, хоёрдугаар байрыг Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, гуравдугаар байрыг Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс тус тус хүртлээ.
Мөн тэмцээний “Шилдэг довтлогч” шагналаар СХДЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Пүрэвням шалгарсан бол “Шилдэг холбогч”-оор МШХ-ийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Л.Ууганбаяр нар тус тус шагнагдсан юм.