• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ “СНУКЕР БИЛЛЪЯРД”-ЫН АВАРГУУД ТОДОРЛОО

2018-02-28
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ “СНУКЕР БИЛЛЪЯРД”-ЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Замын цагдаагийн албанаас алба хаагчдын дунд жил бүр зохион байгуулдаг “Чадварлаг хамт олон” тэмцээний хүрээнд алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, “Снукер биллъярд”-ын спортыг сурталчлан таниулах зорилгоор 2018.02.27-ны өдөр Замын цагдаагийн албаны “Снукер биллъярдын аварга шалгаруулах тэмцээн”-ийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээн Замын цагдаагийн албаны харъяа газар, хэлтэс, нэгжийн нийт 11 багийн 40 гаруй алба хаагчдын дунд Эрэгтэй нэг хос, Эрэгтэй, Эмэгтэй ганцаарчилсан төрлүүдээр  зохион байгуулагдсөн бөгөөд тэмцээний нийлбэр дүнгээр Оргил баг Тэргүүн байр, хоёрдугаар байрыг Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, гуравдугаар байрыг Хурд баг тус тус эзэлж, медаль, өргөмжлөлөөр шагнууллаа.