• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

2018-06-27
ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

Замын цагдаагийн албанаас жил бүр зохион байгуулдаг “Чадварлаг хамт олон-2018” тэмцээний 9 дэх төрөл болох “ХӨЛБӨМБӨГ”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018.06.26-ны өдөр зохион “Эрчим” хөлбөмбөгийн клубын талбайд байгууллаа.

 Тэмцээнд албаны харъяа хэлтэс, тасгийн алба хаагчдаас бүрдсэн 11 багийн 90 орчим тамирчин оролцож өрсөлдсөнөөс Тэргүүн байрт Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлстийн баг, Хоёрдугаар байрт Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн баг, Гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн баг тус тус шалгарчээ.

Мөн тэмцээний “Шилдэг хаалгач”-аар Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэ-Од, “Шилдэг хамгаалагч”-аар Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Оюун-Эрдэнэ, “Шилдэг довтлогч”-оор Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Эрдэнэ нар тус тус бусдыгаа хошуучлан шалгарсан байна.

Нийт оролцсон болон шагналт байранд шалгарсан баг тамирчиддаа баяр хүргэе.