• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ "САГСАН БӨМБӨГ"-ИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

2018-05-25
АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ

Замын цагдаагийн албаны ахлагч бүрэлдэхүүний 5 дугаар зөвлөгөөн болох гэж байгаатай холбогдуулан тэдгээрийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тэдгээрийн бие бялдрыг чийрэгжүүлж, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд тус албаны харъяа газар, хэлтэс, нэгжийн ахлагч бүрэлдэхүүний нийт 10 багийн 70 гаруй алба хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Ийнхүү тэмцээний Тэргүүн байрыг “Хамгаалалтын хэлтэс”, Хоёрдугаар байрыг “Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс”, Гуравдугаар байрыг “Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс” тус тус эзэлж, “Шилдэг тэгш тоглогч” өргөмжлөлийг Хамгаалалтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Анхманлай хүртлээ.