• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Замын хөдөлгөөний дүрэм

АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2022-04-28
АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 

Тээврийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, бодлого чиглэлийг танилцуулах, алба хаагчдын санал, хүсэлтийг хүлээн авах, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор тус албаны “Ахлагч бүрэлдэхүүний” уулзалтыг өнөөдөр /2022.04.27/ The Corporate Hotel-н хурлын танхимд зохион байгуулж байна.

Уулзалтад даргын зөвлөлийн гишүүд оролцож, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат үг хэлж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийх бол, сэтгэл зүйч Г.Наранбаатар “ Алба хаагчдын харилцаа хандлага” сэдвээр илтгэл тавьж, Алба хаагчдаас албаны үйл ажиллагаа болон алба хаагчидтай холбоотой санал, хүсэлтийг сонсож, бусдыгаа манлайлан үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулах бөгөөд урлагийн тоглолт үзэж сонирхсоноор энэ удаагийн “Ахлагч бүрэлдэхүүний” уулзалтын үйл ажиллагаа өндөрлөнө.

Уулзалтад тус албаны харьяа газар, хэлтэс, тасгийн 300 гаруй алба хаагч хамрагдаж байна.