• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН-2018” БОЛЛОО

2018-06-05
“ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН-2018” БОЛЛОО

“Замын цагдаагийн албаны ахлагч бүрэлдэхүүний сургалт зөвлөгөөн-2018” өнөөдөр Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдлаа.

Сургалт зөвлөгөөнд Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан болон даргын зөвлөлийн гишүүд, ахлагч бүрэлдэхүүн оролцов.

Уг үйл ажиллагааг Цагдаагийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцааны соёл, мэргэжлийн ур чадварыг ахиулах, ажлын идэвхи санаачлагыг өрнүүлэх, албаны ахлагч бүрэлдэхүүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг билээ.

Замын цагдаагийн албанд өнөөдрийн байдлаар нийт 250 орчим ахлагч бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэдний 6,5% буюу 17 нь эмэгтэй хаагчид эзэлж байна.

Сургалт зөвлөгөөний үеэр хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний 34 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, Залуучуудын холбооны нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.