• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГААР “ЖИЖҮҮРИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС” ШАЛГАРЛАА

2019-03-21
“ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГААР “ЖИЖҮҮРИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС” ШАЛГАРЛАА

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын зохион байгуулж буй “Чадварлаг хамт олон” цогцолбор тэмцээний 6 дахь төрөл болох “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийш 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Тэмцээнд эрэгтэй-13, эмэгтэй-4 нийт 17 баг тамирчид оролцож авхаалж самбаа, хүчээ уралдуулан өрсөлдлөө.

Шагнал гардуулах ёслолыг Тээврийн цагдаагийн албаны дэд бөгдөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Энхзориг нар баг тамирчидад шагнал гардуулав.

 

Гар бөмбөгийн тэмцээний Тэргүүн байранд Жижүүрийн шуурхай удирдлагын хамт олон шалгарч Алтан медаль, өргөмжлөл, цомын эзэд болсон бол хоёрдугаар байрыг Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг, гуравдугаар байрыг Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг, тамирчид эзэллээ.

Мөн 4 эмэгтэй баг тамирчид оролцсоноос өөрсдийн хүч хөдөлмөр, багийн тоглолтоороо Тээврийн цагдаагийн албаны Захиргаан удирдлагын газрын бүсгүйчүүд 1-р байрыг эзлэв.

Тэмцээнд амжилттай оролцож шагнал хүртсэн нийт алба хаагчдадаа баяр хүргэж, цаашдын уралдаан, тэмцээнд нь амжилт хүсье.