• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ХҮНИЙ ЭРХ БА ЦАГДАА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021-11-25
“ХҮНИЙ ЭРХ БА ЦАГДАА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ  БАЙНА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор “Хүний эрх ба цагдаа” сэдэвт  ургалтыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Сургалтыг Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын ерөнхий прокурорын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Хүний эрх гэж юу вэ?”, “Хүний эрхэд суурилсан хандлага гэж юу вэ?” “Олон улсын хүний эрхийн гэрээ”, “Төрийн үүрэг”, “Хүний эрхийн хязгаарлалт”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх”, “Жагсаал, цуглаан цахим дэмжлэгтэй идэвхтэн, манлайлагчдын сэтгэлзүйн хэв шинж”, “Сэтгэлзүйн хамгаалалтын арга хэмжээ”, “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа ба хүний эрх”, “Жагсаал цуглаан ба хүний эрх” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.