• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ХҮНИЙ ЭРХ БА ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-04-05
“ХҮНИЙ ЭРХ БА ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль хэрэглэх чадавхийг сайжруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсээс Мөрдөн байцаах албатай хамтран “Хүний эрх ба Цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг” сэдэвт сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Тээврийн цагдаагийн албанд зохион байгууллаа.

Сургалтын үеэр Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа нар ирж оролцон, "Алба хаагчид иргэнтэй харилцахдаа анхаарах асуудал", "Цагдаагийн албаны тухай хуульд заасан тодорхой ажиллагаа явуулах үндэслэл журам анхаарах асуудал"-ын талаар зөвлөж, алба хаагч нарын сонирхсон асуултад хариулт өгсөн.

Сургагч багш нар тодорхой кейс, үүрэг гүйцэтгэх үед гардаг хүндрэл бэрхшээл, мөн хууль хэрэглэх чадвараа сайжруулах, алба хаагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар алба хаагчидтай харилцан ярилцаж үр дүнтэй сургалтыг зохион явууллаа.

Энэхүү сургалт зохион явуулж байгаа алба, хэлтэс, сургалтын баг хамт олонд АМЖИЛТ хүсье.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА