"Удирдах ажилтнаас алба хаагчтай харилцах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд “Харилцаа хандлага” арга хэмжээний батлагдсан төлөвлөгөөний дагуу тус албаны газар, хэлтсийн удирдах алба хаагчдыг хамруулан “ Удирдах ажилтнаас алба хаагчтай харилцах нь” сэдэвт сургалтыг энэ оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08:20-09:30 цагийн хооронд зохион байгууллаа.
Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн сэтгэл зүйч Б.Нямаа дараах агуулгын хүрээнд удирдан явууллаа.
-Манлайлал гэж юу вэ?
-Манлайллын 4 үүрэг
-Бид яагаад манлайлагч байх ёстой вэ?,
-Сайн ажилтан, сэтгэлтэй ажилтаны ялгаа,
-Ажлыг аз жаргалтай хийхийн тул анхаарах зүйлүүдийн талаар мэдээлэл өгч, удирдлагуудыг удирдлагын арга барилаа өөрчлөн алба хаагчтайгаа хэрхэн харилцаж ажиллах талаар зөвлөмж зөвлөгөө өглөө.