• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-09-27
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2024 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-нд тусгагдсан “Чиглэлийн ахлах, ахлах зохицуулагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт Мэргэшүүлэх сургалтыг 2024 оны  09 дүгээр сарын 26,27-ны өдрүүдэд зохион Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран зохион байгууллаа.

   Сургалтаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, нийтийг хамарсан үйл ажиллагааны үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зураглал, төлөвлөгөө гаргах, алба хаагчдыг удирдан зохион байгуулах, манлайлах, алба хаагчидтай харилцах харилцаанд гардаг хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, тэмдэг, тэмдэглэлд тавих хяналт, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр мэдлэг, ур чадвар олгосон сургалт боллоо.