СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Азийн хөгжлийн банк /АХБ/-ны хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл, “Шинэ дэд төв байгуулах” ажлын хүрээнд Толгойт, Шархад төвүүдэд шинээр барих авто замын ойролцоох Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээрх сургалтыг 05 дугаар сарын 02-ноос 13-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
Сургалтад Сонгинохайрхан дүүрэг дэх Ерөнхий боловсролын 107, 42, 106 дугаар сургууль, Баянзүрх дүүрэг дэх Ерөнхий боловсролын 148, 79 дугаар сургуулийн 4-8 дугаар ангийн 1233 сурагчдыг хамруулаа.