• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ 2022” модуль сургалт, тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

2022-05-21

Сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагуудын дунд “Замын хөдөлгөөн цагаан толгой 2022” урьдчилан сэргийлэх дадлага, сургуулилтын арга хэмжээг Монгол Улсад Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэй Боловсролын ерөнхий газар, Улаан загалмай нийгэмлэг бусад дэмжлэг үзүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 33 дэх жилдээ, нутаг дэвсгэрээс шалгарсан багуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

Тэмцээнийг сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль, дүрмийн мэдлэгийг сурталчлахад оршиж байгаа бөгөөд эцэг эхийн зөвлөл болон эцэг эхийн төлөөлөл, хүүхдээс бүрдсэн багууд оролцож өрсөлдөөн, тэмцээн гэхээс илүүтэй модуль, сургалтын үйл ажиллагааг түлхүү оруулж, мэдлэг ур чадвар, авхаалж самбаагаар өрсөлдүүлэн явуулсан нь урьд өмнөх тэмцээнүүдээс онцлог болсон. Тухайлбал: Буухиа тэмцээнээр замын хөдөлгөөнд хүүхдийг хэрхэн оролцуулах, хэрхэн тээвэрлэх, хамгаалах бүс, хамгаалах малгай, хүүхдийн суудал хэрэглэх, хүүхдийг жагсаалаар, явганаар, унадаг дугуйгаар хэрхэн оролцуулах зэрэг олон дадлага сургуулилтыг бодит байдал дээр явууллаа.

Буухиа тэмцээнийг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн талбайд 7-н цэгт даалгавар гүйцэтгэхээр модуль сургалт хэлбэрээ явагдсан. Үүнд:

1.Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийг унадаг дугуй унуулахдаа хамгаалалтын хэрэгсэл бүрэн өмсүүлж харгалзан явах байдал;

2.Эцэг эх  асран хамгаалагчийн хүүхдийн аюулгүй тээвэрлэх дүрмийн мэдлэгийг шалгах;

3.Тээврийн хэрэгсэлд хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг хангаж хүүхдийн суудал болон хамгаалах бүсийг зөв хэрэглэх;

4.Багш хүүхдийг явган зорчигч болон жагсаалаар хөдөлгөөнд оролцуулах;

5. Замын хөдөлгөөний дүрс бүхий тоглоом эвлүүлэх;

6.Эцэг эх асран хамгаалагч нар ЗТО-д өртсөн хүүхдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх;

7.Хүүхэд тоглоомын зориулалттай машинаар туг сүлжих;

8.Багш нарын эмнэлгийн анхны тусламж болон замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг шалгах холимог тест бөглүүлэх зэрэг даалгаврууд багтсан.

Мэндчилгээ, урлагийн тоглолт, гэрийн даалгавар шалгах, замын тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх видео шторкийн арга хэмжээг Дотоод хэргийн их сургуулийн урлагийн зааланд зохион байгуулсан. Үүнд:

1.Замын хөдөлгөөний дүрмийн уриалга мэндчилгээ

2.Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг тоглолт

3.Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг видео контентууд зэрэг багтсан.

 

Арга хэмжээнд төв, орон нутгийн 19 байгууллагын бага тамирчид оролцож хоёр өдрийн турш авхаалж самбаа, мэдлэг ур чадвараа сорьсон. Үүнд:

1.Баянхонгор аймгийн  3 дугаар цэцэрлэг

2.Говьсүмбэр аймгийн 1 дүгээр цэцэрлэг

3.Дархан-Уул аймгийн 22 дугаар цэцэрлэг

4.Дорноговь аймгийн 5 дугаар цэцэрлэг

5.Дундговь аймгийн 3 дугаар цэцэрлэг

6.Орхон аймгийн 6 дугаар цэцэрлэг

7.Сэлэнгэ аймгийн 3 дугаар цэцэрлэг

8.Төв аймгийн Ирээдүй цэцэрлэг

9.Ховд аймгийн 11 дүгээр цэцэрлэг

10.Хөвсгөл аймгийн 5 дугаар цэцэрлэг

11.Багануур дүүргийн 241 дүгээр цэцэрлэг

12.Налайх дүүргийн 152 дугаар цэцэрлэг

13.Багахангай дүүргийн 107 дугаар цэцэрлэг

14.Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг

15.Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэг

16.Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэг

17.Сүхбаатар дүүргийн 51 дугаар цэцэрлэг

18.Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар цэцэрлэг

19.Чингэлтэй дүүргийн 155 дугаар цэцэрлэг зэрэг нийт 19 багийн 228 багш, эцэг эх, хүүхэд багачууд оролцон мэдлэг ур чадвар, авьяасаа дайчлан оролцсоноос

Тэргүүн байранд Баянзүрх дүүргийн 146 цэцэрлэг,

Хоёрдугаар байранд Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэг,

Гуравдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар цэцэрлэг,

Тусгай байранд Дундговь аймгийн 3 дугаар цэцэрлэг тус тус амжилттай оролцож байр эзэлсэн.

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе