• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2018-09-14
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Тээврийн цагдаагийн албанаас Сүү ХК-тай хамтран 3 дахь жилдээ хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Ногоон гэрэл-Цагаан шугам” хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

Уг хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 10-14-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын бага, дунд ангийн нийт 600 орчим хүүхдүүдэд “Зам хөндлөн хэрхэн аюулгүй гарах вэ”, “Тээврийн хэрэгслээр хэрхэн зорчих вэ”, “Цацруулагч юунд хэрэгтэй вэ?”, “Хүүхдүүд хаана тоглож болох вэ?” зэрэг сэдвүүдээр 1 цагийн сургалтыг зохион байгууллаа.

 

Сургалтанд хүүхдүүд идэвхи, санаачлагатай оролцсон бөгөөд Сүү ХК-аас хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох зөвлөмж бүхий номны хавчуурга мөн сүү, тараг, зайрмаг зэрэг бүтээгдэхүүнээрээ урамшууллаа.