"НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2019" ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тус албанаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийг хоёр үе шаттайгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд анх 1981 онд тус албаны дарга асан, Монгол Улсын Гавьяат хуульч, Техникийн ухааны доктор /Ph.D/, цагдаагийн бэлтгэл хурандаа Гомбоцэдэнгийн Ринчиндорж санаачлан зохион байгуулж, өдгөө 38 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг Монгол Улсын Гавьяат хуульч, Техникийн ухааны доктор /Ph.D/, цагдаагийн бэлтгэл хурандаа Гомбоцэдэнгийн Ринчиндоржийн нэрэмжит болгож байгаагаараа онцлог юм.
Тэмцээний I үе шатанд дүүрэг дэх ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан бөгөөд тэргүүн байранд шалгарсан баг II үе шат буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, “Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт’’ гэсэн 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн “Сэргийлэгч” баг тэргүүлсэн бол Баянгол дүүргийн Улсын тэргүүний Оюуны ундраа цогцолборын “Ундраа” баг удаалжээ. Харин гутгаар байрыг Хөдөлмөрийн гавьяаны улааны тугийн одонт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “Уулзвар” баг эзэлсэн бол Баянзүрх дүүргийн Цогцолбор сургуулийн “Хүчит шонхор” багийн хүүхэд багачууд Тусгай байранд шалгарсан байна.
“ХҮҮХЭД БҮХЭН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ