• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА БЭЛТГЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019-01-28
ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА БЭЛТГЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Тээврийн цагдаагийн албаны чиглэлээр “Олон нийтийн цагдаа бэлтгэх” сургалтыг 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд танхимын болон дадлагын чиглэлээр зохион байгуулж байна.

Сургалтанд Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй, сонгон шалгаруулалтад тэнцсэн 16 иргэн хамрагдаж байгаа бөгөөд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн болон тус албаны мэргэшсэн алба хаагчид удирдан явуулж байна.

Олон нийтийн цагдаагийн эрх зүйн байдал, түүнд тавигдах шаардлагыг  тодорхойлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зам тээврийн аюулгүй байдлыг хангах ажлын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай мэдлэг, технологи, арга зүйг эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт явагдаж байгаараа онцлогтой юм.