• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ЗАХИАЛГААР ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАВ

2019-02-15
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ЗАХИАЛГААР  ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАВ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 485 дугаар тушаалаар батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу тээврийн цагдаагийн албаны олон нийтийн цагдаа бэлтгэх 2 дахь сургалтыг энэ оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай зохион байгууллаа.

Тээврийн цагдаагийн албаны олон нийтийн цагдаа бэлтгэх сургалтад 15 иргэн хамрагдаж, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд 02 дугар сарын 13-ны өдөр төгсөлтийн шалгалтыг 100 хувийн амжилттай, 40 хувийн чанартай төгсгөж, гэрчилгээг гардуулав.

Сургалтаар “Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа, эрх зүйн байдлын зохицуулалт”, “Олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэхэд анхаарах асуудал”, “Олон нийтийн цагдаагийн алба хаагчийн харилцаа, анхаарах асуудал”, “Олон нийтийн цагдаагийн аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал”, “Цагдаагийн байгууллагаас олон нийтийн цагдааг мэргэжлийн удирдлагаар хангах нь”, “Зөрчлийн тухай хуулийн ойлголт, агуулга  түүний хэрэгжилт, олон нийтийн цагдаа шалгах зөрчил”, “Жагсаалын бэлтгэл”, “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоо”, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд анхаарах асуудал”, “Олон нийтийн цагдаагийн ажилтан үүрэг гүйцэтгэхэд анхаарах асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэглэх журам” зэрэг сэдвүүдээр 15 иргэнд 80 цагийн танхимын сургалт, дадлагын 112 цагийн хичээл сургалтыг мэргэшсэн багш, алба хаагч нар зохион байгуулав.                

 

           Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10-д зааснаар Олон нийтийн цагдаа “Гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох” үүрэгтэй гэж заасан байна.