Цаг үеийн мэдээлэл
Шүүлт:
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС АФРИК ТИВИЙН БҮГД НАЙРАМДАХ ӨМНӨД СУДАН УЛС ДАХЬ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГАА /UNMISS/-НД ОРОЛЦОХ АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ҮДЭН ГАРГАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийн ажиллагааны газрын Цагдаагийн албанаас Африк тивийн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь Энхийг дэмжих ажиллагаанд оролцох Монгол Улсын Цагдаагийн байгууллагын 7 алба хаагчийг үдэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2021.07.26/ боллоо.
2021-07-27
БИД МАРТАХГҮЙ
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийг ойг тохиолдуулан амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор бүтээсэн “Бид мартахгүй” хүндэтгэлийн хөшөөний нээлтийн арга хэмжээтэй холбогдуулан
2021-07-19
Г.ОТГОНТАМИР: Он гарсаар зам тээврийн ослын улмаас 20 хүүхэд амиа алдаж, 158 хүүхэд гэмтсэн
-Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн нэмэгддэг зуны улиралд иргэдрүү чиглэсэн арга хэмжээг зохион байгуулаад багагүй хугацааг өнгөрүүлж байна. Бид 2017 оноос эхлэн “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Арга хэмжээний хүрээнд олон улсын болон улсын чанартай авто замын хөдөлгөөнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх “Яараад яахав дээ -1”, “Яараад яахав дээ -2” , “Дураараа бишээ дүрмээрээ” зэрэг уриалгыг гарган нөлөөллийн аяныг иргэд олон нийтийн дунд өрнүүлэн ажилласан. Тухайн арга хэмжээг 2017 онд зохион байгуулсанаар осол хэргийн дуудлага мэдээлэл 1,9 хувиар буурсан. Хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 12,4 хувиар, гэмтсэн хүний тоо 23,2 хувиар тус тус буурсан.
2021-07-09
“Миний ажил-Бидний бахархал” постерын уралдааны дүн гарлаа
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100, Тээврийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Цагдаа дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд зохион байгуулж байгаа “Харилцаа хандлага” аяны хүрээнд алба хаагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинийг санаачлах, ажил албаараа бахархах, эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор Замын цагдаагийн газрын нэрэмжит “Миний ажил-Бидний бахархал” постерын уралдааныг ахлагч бүрэлдэхүүний дунд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгууллаа.
2021-07-07
АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ХУРААМЖИЙГ ЦАХИМААР АВЧ ЭХЭЛЛЭЭ
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх...” гэж тусгагдсаны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 онд А/59 дүгээр тушаал гарч олон улс, улсын чанартай авто зам ашигласны хураамж авах төлбөр авах цэг /ТАЦ/-ийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эхлүүлсэн байна.
2021-07-06
JCI Монгол байгууллагатай хамтран сургалтыг амжилттай зохион байгууллаа
Тээврийн цагдаагийн алба “JCI Mongolia” байгууллагын Улаанбаатар салбар хамтран алба хаагчдын мэдлэг боловсрол, сахилга ёс зүй, харилцаа хандлага, удирдлагын манлайллыг дээшлүүлэх зорилгоор “Модерн Моngolia” эерэг нөлөөллийн аяны хүрээнд энэ оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим сургалтыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
2021-07-05
"ЧИНГИС ХААН" НИСЭХ БУУДЛЫН НЭЭЛТ БОЛЛОО
Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн OM501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэлээ.
2021-07-04
"ЭМЧ ТАНДАА ТАЛАРХЪЯ" сайн үйлсийн аяныг зохион байгууллаа
Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахалтай /ковид-19/ тэмцэх, төмөр замчдынхаа эрүүл энхийн манаанд өдөр, шөнийг ялгахгүй, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа эмч, сувилагч, асрагч болон нийт эмнэлэгийн ажилтанууддаа талархал илэрхийлж, цагдаагийн хурандаа А.Батбаяр даргатай Төмөр зам дахь цагдаагийн газрын хамт олон "ЭМЧ ТАНЬДАА ТАЛАРХЪЯ" сайн үйлсийн аяныг дотооддоо өрнүүлэн Төмөр замын нэгдсэн эмнэлэгийн хамт олонд сэтгэлийн дэм болгон нэг өдрийн цалин болох 8.8 сая төгрөгийг хандивлалаа.
2021-07-02
“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ БА ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АРГАЧЛАЛ” сэдэвт сургалт боллоо.
Нийслэлийн Боловсролын газраас “Боловсролын салбарын хууль, эрх зүй ба хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аргачлал” сэдэвт сургалтыг 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Цахим сургалтад Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нийт 350 албан хаагч хамрагдлаа.
2021-06-30
Г.Отгонтамир: Зам тээврийн ослын уршгийг ойлгуулах, хүний сэтгэлд хүрсэн бүтээл туурвиасай гэж хүсэж байна
рин дулаан цагт иргэд холын замд гарах, орон нутаг руу амарч зугаалахаар явах хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотойгоор зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байдаг. Зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцохыг кино контентоор дамжуулан уриалах зорилготойгоор "Тоёота Сэйлс Монголиа" ХХК, "Монгол Контент" ХХК болон Тээврийн цагдаагийн алба хамтран "АЮУЛГҮЙ, АЗ ЖАРГАЛТАЙ" богино хэмжээний кино уралдааныг зарлаад байна.
2021-06-30
Зам тээврийн ослын тоог бууруулахад хувь нэмрээ оруулж кино уралдаанд оролцоорой
Зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцохыг кино контентоор дамжуулан уриалах зорилготойгоор "Тоёота Сэйлс Монголиа" ХХК Тээврийн цагдаагийн алба, "Монгол Контент" ХХК хамтран "Аюулгүй, Аз жаргалтай" богино хэмжээний кино уралдааныг зарлалаа.
2021-06-26
Сайн явж ирсэн үү гэж асуудгаас хурдан явж ирэв үү гэдэггүй
Тээврийн цагдаагийн албанаас гаргасан 2020 оны судалгаагаар орон нутгийн замд 3997 зам тээврийн осол бүртгэгдсэний 8.3 хувь буюу 335 нь хурд хэтрүүлснээс үүджээ. Хурдыг 1 км/цагаар бууруулахад зам тээврийн осол гарах магадлал 4-5 хувиар буурдаг гэж олон улсад үздэг.
2021-06-25
ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.БАТТУЛГА: ЭНЭ ЖИЛ ӨМНӨХ ОНУУДАД ҮЗҮҮЛСЭН ҮР ДҮНГЭЭ АХИУЛАХ, ЖОЛООЧ НАРТ ЗӨВ ДАДАЛ, ЗӨВ ХАНДЛАГЫГ ХЭВШҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулгатай “Ирээдүйгээ хамгаалъя” аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.
2021-06-24
“ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар энэ оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулна.
2021-06-24
ЯВГАН ХҮНИЙ ГАРЦУУДАД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ДУУТ ДОХИО СУУРИЛУУЛНА
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”-ийг салбар бүрт байгуулан, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ.
2021-06-24
Жуулчлалын гол чиглэлийн зам дагуу үйлчилгээний 31 цогцолбор байгуулна
Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, аялал жуулчлалын гол чиглэлд, зам дагуу түр буудаллах цэгүүд, боловсон ариун цэврийн газар, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, хоолны газар бүхий үйлчилгээний цогцолборуудыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах ажлыг Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлж байгаа билээ.
2021-06-23
УЛААНБААТАР ХОТЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨВҮҮД НЬ АЖЛЫН АЧААЛАЛ, ДАРААЛЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГОТОЙГООР УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА
Улаанбаатар хотын Техникийн Хяналтын үзлэгийн төвүүд нь ажлын ачаалал, дарааллыг бууруулах зорилготойгоор уртасгасан цагаар ажиллаж байна.
2021-06-22
ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ХУРАНДАА Д.ГАНБОЛД: ХҮН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАЖ, ШАРГУУ ХӨДӨЛМӨРЛӨВӨЛ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТДЭГ ЮМ. ТҮҮНИЙ ТОД ЖИШЭЭ БИ БАЙНА
Улаанбаатар цагдаагийн хүрээний ерөнхий зохицуулагч, Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт, шалгалт, аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн Ёс журмын хэсгийн даргаар ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан цагдаагийн хурандаа Д.Ганболдтой цөөн хором ярилцсаныг уншигч та бүхэндээ хүргэе.
2021-06-22
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан заавар, журмыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл болон зөрчлийн хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын эрхийг хангах, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга
2021-06-17