• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих
Цаг үеийн мэдээлэл
Шүүлт:
-аас
хүртэл
Б.Зоригоо:
Б.Зоригоо: Гарцан дээр зам тавьж өгөөгүй жолооч нараас үүдэн 151 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт 16.091 зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн осол хэргийн 70-80 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, үлдсэн 20 орчим хувь нь орон нутагт үйлдэгддэг гэсэн үг. Гэхдээ орон нутагт гарсан ослоос үүдэн хүний амь нас эрсдэх хор хохирол илүү ажиглагддаг. Улсын хэмжээнд зам тээврийн ослоор нийт 317 хүн нас барсан байна. Үүний 232 нь орон нутгийн замд тохиолдсон байгаа юм. Тэдгээрийн дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр өөрийнхөө хашаан дотор мөргүүлсэн, гэмтсэн эсвэл эцэг эхтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж яваад онхолдох хэлбэрийн эрсдэлээс үүдэн хүүхдийн амь нас хохироод байгаа юм.
2020-10-12
ХӨЛ
ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО
Тээврийн цагдаагийн албанаас жил бүр зохион байгуулдаг “Чадварлаг хамт олон 2020” тэмцээний нэг төрөл болох “Хөл бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2020.10.07/-ны өдөр Хайрхан хөгжлийн төвийн хөл бөмбөгийн талбайд амжилттай зохион байгуулагдлаа.
2020-10-08
Гарцан
Гарцан дээр явган зорчигчийг мөргөх санаатай хүн амины хэрэг
Ахиад л гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж гэмтээсэн осол Яармагийн замд гарчээ! "British" сургуулийн хойд замын гарцаар гарч байсан арван настай хүүхдийг Honda CRV маркийн машин мөргөсөн гэмтээсэн хэрэг өнөөдөр /2020.10.07/ өглөө гарсан байна.  Үүнээс хоёр хоногийн өмнө  цэцэрлэгээсээ тарж, гэртээ харихаар гарцаар гарч явсан ах дүү хоёрыг BMW X3 маркийн автомашины жолооч Б мөргөснөөс болж таван настай охин харамсалтайгаар газар дээрээ амиа алдсан юм.
2020-10-08
Төмөр
Төмөр урсгалын үер рүү үр хүүхдээ түлхсээр байх уу
Энхийн цагт эх оронд минь томчуудын буруутай үйлдлээс болж бяцхан зүрхнүүд дахин цохилохгүй амьсгал хураасаар байна. Тун ойрын таагүй тоо мэдээ хүргэе. 2020 оны аравдугаар сарын 07.  08.19 цагт Хан-Уул дүүрэг Яармагийн замд гарцаар гарч явсан арван настай хүүхдийг Honda CRV маркийн машинтай жолооч мөргөсөн осол гарч, хүүхэд хөнгөн бэртсэн. 2020 оны аравдугаар сарын 05.  16:48 цагийн орчимд Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарц дээр “BMW X3” маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөж, ослын улмаас таван настай Б амь хохирч, 9 настай О хүнд гэмтсэн. 
2020-10-08
АХМАД
АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
Монгол улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах хариуцлагатай албанд халуун сэтгэл, залуу нас эрдэм мэдлэгээ зориулан чин шударгаар хөдөлмөрлөж гавьяаныхаа амралтад гарсан  үе үеийн ахмад ажилтнуудаа “Ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
2020-10-05
ЦАГДААГИЙН
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.БОЛД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.БОЛД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2020-10-01
ДУГУЙН
ДУГУЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО
Тус албанаас жил бүр уламжлал болгон зохион явагддаг “Чадварлаг хамт олон 2020” цогцолбор тэмцээний хүрээнд уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн 2020.09.29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
2020-09-30
ТЭЭВРИЙН
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ "САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН" БОЛЛОО
Тус албаны алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийх, сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, бууруулах, зөрчил дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх, ажлын хариуцлагыг сайжруулах зорилготой 2020 оны 3 дугаар улирлын “Сахилгын зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2020.09.29/ зохион байгууллаа.
2020-09-29
УРЬДЧИЛАН
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭМЧИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА
Эрүүл цагдаа хөтөлбөрийн хүрээнд 2020 оны эрүүл мэндийн хугацаат үзлэг шинжилгээг 2020 оны 09 дүгээр сарын 23-аас 27-ны хооронд Акютест лаборатори эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.
2020-09-29
School
School traffic police: Эцэг эх асран хамгаалагч нарыг мэргэшүүлэх онол практик сургалт боллоо
Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс нь сургууль орчимд хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр school traffic police сэдэвт эцэг эх асран хамгаалагч нарыг мэргэшүүлэх онол практик сургалтыг анх удаа зохион байгуулан эцэг эх асран хамгаалагч нарыг "сургагч багш"-аар бэлтгэн Батламж гардууллаа. 
2020-09-26
“ЗЭРЛЭГ
“ЗЭРЛЭГ 4Х4 2020” БАРТААТ ЗАМЫН УРАЛДААН
Монголын Бартаат Замын Авто Спортын Холбооноос жил бүр уламжлал болгон бартаат замын улсын аваргын “ЗЭРЛЭГ 4Х4 2020” тэмцээн 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллагдаж шагналт байрны зэрлэгүүд тодорлоо.
2020-09-25
Дүрмээрээ
Дүрмээрээ биш, дураараа зорчдогийн балгийг хүүхдүүд амиараа төлж байна
Ховд аймагт хоёрхон настай хүүг энэ сарын 4-нд хашааныхаа хажууханд байхад нь “Портер” машины жолооч мөргөж, амийг нь хохироов. Яг үүнтэй ижил ослоор энэ онд 20 бяцхан зүрх эргэж цохилохгүй болсон юм. Тодруулбал, тэдний хайртай аав, ээж, эмээ, өвөө, асран хамгаалагч нь хайхрамж, болгоомжгүй үйлдэл гаргаж, автомашинаа асаахдаа ард нь, дугуйн доор нь байгаа үрсээ дайрч, амийг нь хохироосон.
2020-09-17
СУРГАЛТ
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Агаарын хөлгийн осол” онцгой байдлын бүрэн хэмжээний дасгал сургуулилтыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөшигийн хөндийд байрлах “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хилийн 0218 дугаар анги, Буянт-Ухаа боомт дахь Гадаадын иргэн харьятын газар, Төв аймгийн Онцгой байдлын газар, Төв аймгийн Эрүүл мэндийн байгууллага, Тагнуулын eрөнхий газар, Аюулгүй байдал хамгаалалтын алба зэрэг мэргэжлийн анги байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж ажиллаа.
2020-09-15
НИЙСЛЭЛ
НИЙСЛЭЛ ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын удирдлагуудтай нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, түгжрэлийг бууруулах талаар зөвлөлдөж санал солилцлоо.
2020-09-15
ХИЧЭЭЛ
ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ
Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээтэй уялдуулан тус хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бүс орчимд хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал:
2020-09-15
ДАРХАН-УУЛ
ДАРХАН-УУЛ АЙМГААС СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМД ДУНДАЖ ХУРД ТОДОРХОЙЛОХ КАМЕР СУУРИЛУУЛЛАА
​​​​​​​Орон нутгийн замд үйлдэгддэг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хэрэг ослоос үүдэлтэй нийгмийн хор уршгийг багасгах, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, иргэд таатай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг  Цагдаагийн Ерөнхий газар,“Оюу толгой”, “Мобиком” ХХК 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулан ажиллаж байна.
2020-09-14
ТЭЭВРИЙН
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тээврийн прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг 2020.09.10-ны өдөр зохион байгууллаа. Зөвөлгөөнөөр Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд удирдах албан тушаалтнаас тавих хяналт, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар зөвлөгөө өгч, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.
2020-09-11
ГХЯ-наас
ГХЯ-наас Тээврийн цагдаагийн албанд амны хаалт хандивлав
Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоон ажиллаж буй энэ үед Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд хүмүүстэй хамгийн ихээр харилцдаг Тээврийн Цагдаагийн албанд 10000
2020-09-09
Хагийн
Хагийн хар нуур чиглэлд моторт тээврийн хэрэгслээр зорчихыг хориглолоо
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд д.Сарангэрэл тушаал гаргаж Хагийн хар нуур чиглэлд моторт тээврийн хэрэгсэл явуулахыг хоригложээ.  Хөрсний элэгдэл, эвдрэлээс сэргийлэх, зэрлэг ан амьтныг үргээхгүй, тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгах, байгаль орчныг хамгаалах зорилгоор Хөгийн хар нуур чиглэлд моторт тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх зөвхөн тогтоосон зам, чиглэлийн дагуу аяллыг зохион байгуулахыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай гарын хамгаалалттын захиргаанд тус, тус үүрэг болгосон байна
2020-09-09
ЦАГДААГИЙН
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ХУУЛЬ ЁСНЫ ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ИРГЭНД ХАРИУЦЛАГА ТООЦЛОО
Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, үйл ажиллагаанд нь саад учруулсан иргэн С-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн /Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах /2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ тооцов.
2020-09-08