• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТӨМӨР ЗАМ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ЦАГДАА, ЦАГДААГИЙН АХЛАГЧ Б.ХИШИГЖАРГАЛЫН ГЭР БҮЛД ШИНЭ БАЙШИН БИЛЭГЛЭЭ

2020-11-10
ТӨМӨР ЗАМ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ЦАГДАА, ЦАГДААГИЙН АХЛАГЧ Б.ХИШИГЖАРГАЛЫН ГЭР БҮЛД ШИНЭ БАЙШИН БИЛЭГЛЭЭ

Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын 70 жилийн ойн хүрээнд хамт олны санаачлагчаар Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн хамт олны дэмжлэгтэйгээр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Хишигжаргалын гэр бүлийг шинэ сууцтай болгох сайн үйлсийн аяныг үзэгч түмний талархал хүлээсэн ТВ9 телевизийн “МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ” нэвтрүүлэгтэй хамтран нийт 19 байгууллага, хувь хүний тусламж дэмжлэгтэйгээр 21 хоногийн хугацаанд барьж гэр бүлийнхэнд нь гэнэтийн бэлэг барилаа.

Энэхүү үйл ажиллагаанд хамтран ажилласан тус цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа Д.Батсайхан, Цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч С.Бямбацэрэн, Цагдаагийн дэд ахлагч Х.Адъяасүрэн, “Араг продакшны мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн хамт олон”, “Ариун анар хаус ХХК”, “Мэргэн хангал конкрит ХХК”, “Цонх констракшн ХХК”, Монгол базальт ХХК, “Евровүүд ХХК”, “Мегавүүд ХХК”, “Өнөд шийдэл ХХК”,”Улаанбаатар буйдан хийц” ХХК”, “Хүннү хөшиг ХХК”, , “Төмөр замын цагдаагийнхан фэйсбүүк групп”, “Солонгос обойн бөөний төв”, “Эрдмин ХХК”, “Юүжин шоп”, “Блисфул трейд ХХК болон Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн хамт олон та бүхэнд ажлын өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.