• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Олон Улсын Улаанбаатар их сургуулийн хамт олон Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн гардууллаа.

2020-03-10
Олон Улсын Улаанбаатар их сургуулийн хамт олон Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн гардууллаа.

Олон Улсын Улаанбаатар их сургуулийн хууль, эрх зүйн сургуулийн хамт олноос шинэ төрлийн коронавирус дэлхий нийтээр эрчимтэй тархаж байгаа энэ үед иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын манаанд үүрэг гүйцэтгэж байгаа Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын аюулгүй байдалд санаа зовнин дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг илгээснийг тус их сургуулийн багш П.Анхмаа, оюутан Э.Учрал, У. Нанжид нар төлөөлөн гардуулан өглөө. Та бүхний сурлага, хөдөлмөрт өндөр их амжилтыг хүсэн ерөөе.