• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2023-07-19
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад Төрийн дээд одон медаль, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнах, цол олгох үйл ажиллагаа боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар 2, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 1, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 2, цагдаагийн хугацааны цолоор 1 алба хаагч тус тус шагнагдлаа.

Иргэдийнхээ эрх, эрх чөлөө, амар, амгалан амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж цол, шагнал гардан авсан нийт алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.