• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ИДЭВХИ ЗҮТГЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОНД “ТАЛАРХАЛ” ГАРДУУЛЛАА

2018-03-01
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ИДЭВХИ ЗҮТГЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОНД “ТАЛАРХАЛ” ГАРДУУЛЛАА

Замын цагдаагийн албанаас Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломжийг бүрдүүлэхэд тус албанд дэмжлэг үзүүлж идэвхи зүтгэлтэй ажилласан Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн хамт олонд 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “Талархал” гардууллаа.

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн сонсогчдыг жил бүр Сар шинэ, Наадам, Автомашингүй өдөр зэрэг томоохон баяр, амралтын өдрүүдэд болон онцгой нөхцөл байдал үүссэн, төрийн өндөр хэмжээний зочин, төлөөлөгчдийн хамгаалалтын үеэр  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцуулдаг билээ.

Энэ ч үүднээс Замын цагдаагийн албаны дарга, даргын зөвлөлийн гишүүд, хамт олны зүгээс Их сургуулийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, сонсогчдын мэргэжлийн бэлтгэлд зориулан 5 ширхэг дохиур мод, Драгер буюу “Согтуурал шалгах багаж”-ыг Цагдаагийн сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатарт гардууллаа.

Энэ үеэр Цагдаагийн сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар “Замын цагдаагийн албанаас сонсогчдын хичээл зүтгэл, идэвхи чармайлтыг өндөрөөр үнэлж Талархал илэрхийлсэнд маш их баярлалаа. Цаашид их сургуулиас тус албатай тогтмол хамтран ажиллах бөгөөд сонсогчдын нөөц бололцоог ашиглан эргүүл, хөдөлгөөн зохион байгуулалт, хяналт шалгалтыг хийж, гэмт хэрэг, зөрчил, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна. Мөн тус сургуулийн эрдэмтэн, багш, судлаач нараар алба хаагчдад сургалт явуулах, практикт ажиллаж буй алба хаагчид, удирдлагуудаас Хууль сахиулахын их сургуулийн сонсогчдод пракитк, арга зүйн мэргэжлийн сургалт оруулахаар төлөвлөн ажиллаж байна” хэмээлээ.