• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН-2019” ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019-02-22
“ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН-2019” ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Тээврийн цагдаагийн албанаас харьяа газар, хэлтэс, нэгжийн алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Чадварлаг хамт олон-2019” цогцолбор тэмцээний нээлт энэ сарын 22-ны өдөр Батлан хамгаалах яамны Алдар спорт хорооны төвд нээлтээ хийлээ.

 

Тус тэмцээн жил бүр 8-9 төрлийн урлаг, спортын төрлөөр алба хаагчдын авьяас, ур чадвар, тэсвэр хатуужлыг сорьдог бөгөөд энэ жил Боулинг, Усанд сэлэлт, Сагсан бөмбөг, Буудлага, Унадаг дугуй, Шоу энтертайнмент зэрэг 10 төрлөөр 13 баг өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан болон даргын зөвлөлийн гишүүд, спортын цол, зэрэгтэй алба хаагчид оролцлоо.

ТЦА-ын дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан “Тус тэмцээн 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Жил ирэх бүр алба хаагчдын ур чадвар, чансаа өсөн нэмэгдэж, илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй   болж байна. Зохион байгуулалтын хувьд ч гэсэн илүү сайжирсаар байна. Тус тэмцээн нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг өсгөн нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудалд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, биеийн тамир, спорт, урлаг, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, албаны үйл ажиллагааг сурталчлан таниулахад ач холбогдолтой юм. Тэмцээнд оролцож байгаа баг тамирчиддаа амжилт хүсье” хэмээв.  

 

 

Мөн энэ үеэр тэмцээний хуваарь ёсоор “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн явагдлаа. Тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 5-н баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй багийн төрөлд

  • · “Тэргүүн” байранд “Оргил” баг,
  • · “Дэд байр”-т ХУД дэх ЗЦХ-ийн “Туул” баг,
  • · “Гутгаар байр”-т СХД-дэх ЗЦХ-ийн “Цамба” баг тус тус шалгарсан бол

Эмэгтэй багийн төрөлд

  • · “Тэргүүн” байранд Төв байрны алба хаагчдаас нэгдүгээр баг,
  • · “Дэд” байранд Замын цагдаагийн газрын дүүргүүд дэх ЗЦХ-үүдийн алба хаагчдаас бүрдсэн баг
  • · “Гутгаар” байранд Төмөр замын цагдаагийн газрын баг тус тус эзэллээ.

 Мөн эрэгтэй “Шилдэг тоглогч”-оор СХД-дэх ЗЦХ-ийн тамирчин, цагдаагийн ахлах ахлагч Н.Батбаяр, эмэгтэй “Шилдэг тоглогч”-оор ХУД дэх ЗЦХ-ийн багийн тамирчин, цагдаагийн дэд ахлагч Л.Болорсолонго, “3-н онооны шидэлтийн аварга”-аар ОНХЗХХ-ийн гэрээт тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Батбаатар нар шалгарч өргөмжлөл, цом, алтан медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдав.