• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН, “ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2020” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2020-10-22
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН, “ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2020” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн, “Шилдэг зохицуулагч-2020” тэмцээн эхэллээ.      

Алба хаагчдын дунд уламжлал болгон зохион байгууллагддаг “Удирдах ажилтнуудын сургалт зөвлөгөөн”, 1982 оноос хойш өдгөө 38 дахь, “Шилдэг зохицуулагч-2020” тэмцээн” тэртээ 1967 оноос хойш 53 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

Зөвлөгөөнд албаны харьяа газар хэлтэс, төв, орон нутгийн цагдаагийн нэгжийн 60 гаруй удирдах албан тушаалтан оролцож байгаа бөгөөд зөвлөгөөнийг нээж ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлсэн үгэндээ:

Төмөр замын болон иргэний агаарын тээвэр, авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол хэргээс урьдчилан сэргийлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж яваа та бүхэнтэй нүүр тулж уулзахын зэрэгцээ ажилд тань амжилт, амьдралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Цагдаагийн албаны тухай болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, хөдөлгөөнд оролцогч ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй зорчих нөхцөлийг хангахад ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласны дүнд орон нутгийн замд үйлдэгдэж байгаа зам тээврийн хэрэг, осол 1.4%, нас баралт 30 хувь буурсан сайшаалтай байна.

Гэсэн хэдий ч нийслэлд зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас хохирох, хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртэж байгаа осол, хэрэг төдийлөн буурахгүй байгаа нь та бидний ажил, үүрэгтэй салшгүй холбоотой юм.

Мөн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид энэ оны эхний 9 сард сахилга ёс зүйн зөрчилд холбогдсон тоон үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 нэгжээр буюу 50 хувь буурсан үзүүлэлттэй сайшаалтай боловч бид өөрсдөө хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж хэрэгжүүлдэг мөртлөө хууль, дүрэм, журмаа зөрчиж байгаад анхаарч, дарга нар дүгнэлт хийж бусдад үлгэрчлэн зааж зааварлах хэрэгтэй шүү гээд цагдаагийн төв байгууллагаас цаашид баримтлах бодлого, үйл ажиллагаатай холбогдуулан үүрэг, ажлын чиглэл өглөө.

Сургалт зөвлөгөөн 2 хоног үргэлжилнэ.