Цаг үеийн мэдээлэл
Шүүлт:
School traffic police: Эцэг эх асран хамгаалагч нарыг мэргэшүүлэх онол практик сургалт боллоо
Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс нь сургууль орчимд хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр school traffic police сэдэвт эцэг эх асран хамгаалагч нарыг мэргэшүүлэх онол практик сургалтыг анх удаа зохион байгуулан эцэг эх асран хамгаалагч нарыг "сургагч багш"-аар бэлтгэн Батламж гардууллаа.
2020-09-26
“ЗЭРЛЭГ 4Х4 2020” БАРТААТ ЗАМЫН УРАЛДААН
Монголын Бартаат Замын Авто Спортын Холбооноос жил бүр уламжлал болгон бартаат замын улсын аваргын “ЗЭРЛЭГ 4Х4 2020” тэмцээн 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллагдаж шагналт байрны зэрлэгүүд тодорлоо.
2020-09-25
Дүрмээрээ биш, дураараа зорчдогийн балгийг хүүхдүүд амиараа төлж байна
Ховд аймагт хоёрхон настай хүүг энэ сарын 4-нд хашааныхаа хажууханд байхад нь “Портер” машины жолооч мөргөж, амийг нь хохироов. Яг үүнтэй ижил ослоор энэ онд 20 бяцхан зүрх эргэж цохилохгүй болсон юм. Тодруулбал, тэдний хайртай аав, ээж, эмээ, өвөө, асран хамгаалагч нь хайхрамж, болгоомжгүй үйлдэл гаргаж, автомашинаа асаахдаа ард нь, дугуйн доор нь байгаа үрсээ дайрч, амийг нь хохироосон.
2020-09-17
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Агаарын хөлгийн осол” онцгой байдлын бүрэн хэмжээний дасгал сургуулилтыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөшигийн хөндийд байрлах “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хилийн 0218 дугаар анги, Буянт-Ухаа боомт дахь Гадаадын иргэн харьятын газар, Төв аймгийн Онцгой байдлын газар, Төв аймгийн Эрүүл мэндийн байгууллага, Тагнуулын eрөнхий газар, Аюулгүй байдал хамгаалалтын алба зэрэг мэргэжлийн анги байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж ажиллаа.
2020-09-15
НИЙСЛЭЛ ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын удирдлагуудтай нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, түгжрэлийг бууруулах талаар зөвлөлдөж санал солилцлоо.
2020-09-15
ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ
Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээтэй уялдуулан тус хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бүс орчимд хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал:
2020-09-15
ДАРХАН-УУЛ АЙМГААС СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМД ДУНДАЖ ХУРД ТОДОРХОЙЛОХ КАМЕР СУУРИЛУУЛЛАА
Орон нутгийн замд үйлдэгддэг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хэрэг ослоос үүдэлтэй нийгмийн хор уршгийг багасгах, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, иргэд таатай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг Цагдаагийн Ерөнхий газар,“Оюу толгой”, “Мобиком” ХХК 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулан ажиллаж байна.
2020-09-14
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тээврийн прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг 2020.09.10-ны өдөр зохион байгууллаа. Зөвөлгөөнөөр Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд удирдах албан тушаалтнаас тавих хяналт, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар зөвлөгөө өгч, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.
2020-09-11
ГХЯ-наас Тээврийн цагдаагийн албанд амны хаалт хандивлав
Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоон ажиллаж буй энэ үед Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд хүмүүстэй хамгийн ихээр харилцдаг Тээврийн Цагдаагийн албанд 10000
2020-09-09
Хагийн хар нуур чиглэлд моторт тээврийн хэрэгслээр зорчихыг хориглолоо
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд д.Сарангэрэл тушаал гаргаж Хагийн хар нуур чиглэлд моторт тээврийн хэрэгсэл явуулахыг хоригложээ.
Хөрсний элэгдэл, эвдрэлээс сэргийлэх, зэрлэг ан амьтныг үргээхгүй, тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгах, байгаль орчныг хамгаалах зорилгоор Хөгийн хар нуур чиглэлд моторт тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх зөвхөн тогтоосон зам, чиглэлийн дагуу аяллыг зохион байгуулахыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай гарын хамгаалалттын захиргаанд тус, тус үүрэг болгосон байна
2020-09-09
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ХУУЛЬ ЁСНЫ ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ИРГЭНД ХАРИУЦЛАГА ТООЦЛОО
Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, үйл ажиллагаанд нь саад учруулсан иргэн С-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн /Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах /2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ тооцов.
2020-09-08
УРГАЦ ХУРААЛТ
Тээврийн цагдаагийн албанаас “Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд Төв аймгийн Батсүмбэр суманд 2 га газарт төмс, хүнсний ногоог тариалж, өнгөрсөн амралтын өдөр /2020.09.05/ төв байрны алба хаагчид ургацаа хурааж авлаа.
2020-09-08
Х.АМАРТҮВШИН:ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД 1100 ГАРУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЛАА
Монгол Улсын анхны төмөр замын бүтээн байгуулалтын ажилд “Тээврийн цагдаагийн алба”-ны нэрийн өмнөөс Чингэлтэй дүүргийн замын цагдаагын хэлтэсийн зохицуулагч ахмад н.Сэргэлэнбаатарын хамтаар оролцоод ирлээ.
2019 оны аравдугаар сард энэ ажил нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байгаа учраас тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллах нь зүйтэй юм байна гэсэн шийдвэр гарснаар хамтран ажиллах болсон.
2020-09-03
АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЗАВГҮЙ АЖИЛЛАДАГ ААВЫНХАА АЖЛААР БАХАРХААРАЙ ГЭВ
Цагдаагийн байгууллагын хэмжээнд “Харилцаа-Хандлага” сэдэвт нэг сарын аяныг зарласан. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн 10 зохицуулагчийн хүүхдэд хичээлийн хэрэгсэл хүлээлгэн өгөв.
2020-08-31
ЦАГДААГИЙН АМЬДРАЛ: 19 ЖИЛИЙН ДАРААХ "АМЬ ХАЛУУН" ЗУРГААН ХОНОГИЙН АМРАЛТ
Маргааш есдүгээр сарын 1. Энэ өдөр толгой дээрээ том цагаан цэцэгтэй, томдсон цүнхтэй сурагчид аав, ээжийнхээ гараас хөтлөн сургуулиа зорьдог. Харин Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Бат-Ирээдүй энэ албанд 19 жил ажиллахдаа нэг л удаа хүүхдийнхээ хичээлийн шинэ жилийн нээлтэд очиж үзжээ. Тэр өдөр ажил үүргийн хуваарийн дагуу охиныхоо сургуулийн хажуугийн явган хүний гарцан дээр хамгаалалтад зогсож таарсан тул энэ завшаан тохиосон гэнэ. Ингэж л бусдын хүүхдийн “энхийн манаанд” бороотой, шороотой гэж гомдлолгүй сургууль, цэцэрлэгийн үүдэнд цагдаагийн бие бүрэлдэхүүн бэлэн жагсдаг. Маргааш ч жагсана.
2020-08-31
СУРГУУЛЬ ОРЧМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА
Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс нь хичээлийн шинэ жилийг угтаж хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулиудын орчмын аюулгүй байдлыг боловсролын хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, онцгой байдлын хэлтэс, хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран шалган ажиллаж байна.
2020-08-25
ХҮҮХДИЙГ АЮУЛГҮЙ, ЗӨВ ТЭЭВЭРЛЭХИЙГ УРИАЛАН НИЙСЛЭЛИЙН 3 ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СУУДЛЫН БҮСНИЙ ТОХИРУУЛАГЧИЙГ БЭЛЭГЛЭХ АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг харахад явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал их байна.
Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил /бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг/ зэрэг нийтлэг зөрчлийн улмаас үйлдэгдэж байна.
2020-08-24
ЦЕГ-ЫН ДЭД ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.АМГАЛАН ТУС АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан нар энэ оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус албаны үйл ажиллагаатай танилцан, газар, хэлтсийн дарга, ахлахуудтай уулзаж үүрэг, чиглэл өглөө.
2020-08-21
Н.Шинэбаатар: Орон нутагт нэг өдрийн дотор НАЙМАН ХҮН зам тээврийн ослын улмаас нас барлаа
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 300 дуудлага хүлээн авс
2020-08-07
зам хаах мэдээлэл
Амралтын өдрүүдэд дараах авто замуудыг хэсэгчлэн болон бүрэн хааж зам засвар, дулаан, бохирын шугам татах, өргөтгөл шинэчлэлийн ажил хийх тул иргэд, жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан, дураараа биш дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцоорой.
2020-08-06