ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тээврийн прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг 2020.09.10-ны өдөр зохион байгууллаа. Зөвөлгөөнөөр Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд удирдах албан тушаалтнаас тавих хяналт, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар зөвлөгөө өгч, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.
Тус зөвлөгөөнд Төмөр замын цагдаагий газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болон Тээврийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх, Д.Мөнхсайхан, хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх О.Баасанхүү, Д.Агар нар хамтран оролцлоо.