• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-06-10
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудай, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат нар албаны бусад хүмүүсийг оролцуулсан удирдах ажилтны хамтарсан зөвлөгөөнийг энэ оны 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралт, түүнээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр нөлөөг ахиулах талаар зөвлөлдөж, энэ оны эхний 5 сард хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж,  зөвлөгөөний үр дүнд  мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр хамтарсан шийдвэрийг гаргалаа.

Уулзалтад  Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Сандагсүрэн, ахлах прокурорууд болон Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, Төмөр зам дахь Цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн, хэлтэс, тасгийн дарга нар оролцлоо.