ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан заавар, журмыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл болон зөрчлийн хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын эрхийг хангах, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид анхаарах асуудлуудын талаар харилцан санал солилцож зөвлөлдсөн байна.
Тус зөвлөгөөнд Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор, Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх чиг үүрэг бүхий удирдах албан тушаалтнууд хамрагдлаа