ГХЯ-наас Тээврийн цагдаагийн албанд амны хаалт хандивлав
Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоон ажиллаж буй энэ үед Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд хүмүүстэй хамгийн ихээр харилцдаг Тээврийн Цагдаагийн албанд 10000 ширхэг амны хаалтыг Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар тус албаны дэд дарга цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатарт өнөөдөр /2020.09.09/ гардуулан өгч цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй тус албаны хамт олонд эрүүл энх, ажлын амжилтыг хүсэн ерөөлөө.