• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих
Цаг үеийн мэдээлэл
Шүүлт:
-аас
хүртэл
УДИРДАХ
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН
Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 09-11-ний өдрүүдэд Нийслэл Улаанбаатар хотод боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Удирдах ажилтнуудын сургалт зөвлөгөөн” тэртээ 1982 оноос хойш өдгөө 37 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
2019-10-11
ТЕХНИКИЙН
ТЕХНИКИЙН ХУВЬД БҮРЭН БУС, СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ЯВДАЛ БУУРАХГҮЙ БАЙНА
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газраас 2019 оны эхний хагас жилийн байдлаар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хийсэн хяналт шалгалтаар техникийн хувьд илт бүрэн бус зөрчилтэй 247.239 тээврийн хэрэгслийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар шийтгэл оногдуулж ажилласан.
2019-10-01
Нээлттэй
Нээлттэй дуудлагын худалдааны зар
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 286 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 59 дүгээр тогтоолоор нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба (хуучнаар Замын цагдаагийн газар)-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.
2019-09-27
ЦАГДАА,
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ. Энэ удаагийн тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 36 анги, байгууллагын 550 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорих юм Орон нутаг дахь цагдаагийн анги байгууллагуудаас 15 багийн баг тамирчид хүрэлцэн ирснээс алс баруун хязгаар Ховд, Увс аймгийн цагдаагийн газрын баг тамирчид оролцож байгаа нь онцлог байна. Энэ удаагийн тэмцээнд Хөлбөмбөгийн спортын Олон улсын хэмжээний мастер 2, Монгол Улсын мастер тамирчин 15, спортын 1, 2 дугаар зэргийн болзол хангасан 30 гаруй тамирчид оролцож байгаа нь тэмцээний чанар чансааг илтгэн харуулж байна. Та бүхэнд тэмцээндээ амжилттай оролцож, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
2019-09-19
ТУУШ
ТУУШ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛ
Улаанбаатар хот - Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон 32 км урт тууш замын хөдөлгөөнийг нээлээ. Уг Тууш зам нь “Яармагийн товчоо - Айцын даваа - Түргэний гүүр - Бөхөгийн хөтөл -Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод Мандалговийн автозамтай нийлдэг байна.
2019-09-16
Тээврийн
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ, ялгарах хаягдал утаан дахь агаар бохирдуулах бодисыг хэмжиж байна
Тус албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто тээврийн үндэсний төв /ТӨҮГ/-ийн хамтран баталсан “Авто тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээ, ялгарах хаягдал утаан дахь агаар бохирдуулах бодисыг хэмжиж, үнэлгээ, дүгнэлт өгөх” удирдамжийн дагуу холбогдох хууль тогтоомж дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, авто тээврийн хэрэгслээс ялгарах хаягдал утааны найрлага дахь хорт бодис зөвшөөрөгдөх дээд хэмжээнд байгаа эсэхийг шалган тогтоож, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох, зөрчлийг арилгуулах зорилгоор дээрх байгууллагуудтай хамтран нийслэлийн хэмжээнд тодорхой цэгүүдэд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
2019-09-13
БИЕ
БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ ӨГӨВ
Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хороотой хамтран алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох шалгалтыг
2019-09-13
ХУРДЫГ
ХУРДЫГ ТОГТООСОН ХЯЗГААРААС БҮҮ ХЭТРҮҮЛЭЭРЭЙ
Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 километр авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлж тээврийн хэрэгслийг түр шороон замаар зорчуулж байна.
2019-09-13
“ЗЭРЛЭГ
“ЗЭРЛЭГ 4Х4 2019” БАРТААТ ЗАМЫН УРАЛДААНД ЗЭРЛЭГ БАЙЖ ЧАДЛАА
Монголын бартаат замын авто спортын холбооноос жил бүр зохион байгуулдаг “ЗЭРЛЭГ 4х4 2019 ” холын зайн бартаат замын улсын аварга шалгаруулах тэмцээн 2019.09.07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Шар булаг гэх газар зохион байгуулагдлаа.
2019-09-12
“УЛСЫН
“УЛСЫН ДУГААР 2019” АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг илэрч байгаа зөрчлүүдийг арилгуулахаар "Улсын дугаар 2019"
2019-08-27
ХӨЛБӨМБӨГИЙН
ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛ ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО.
Мобиком корпорацийн нэрэмжит харилцагч байгууллага хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.
2019-08-19
ТЭЭВРИЙН
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТАМИРЧИД ДЭЛХИЙН "ЦАГДААГИЙН ОЛИМП"-Д ОРОЛЦОЖ 2 АЛТ, 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдсан дэлхийн "Цагдаагийн олимп"-д амжилттай оролцож 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медиал хүртэж амжилт дүүрэн эх орондоо ирлээ.
2019-08-19
Тээврийн
Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж байгаа Бяцхан зорчигч нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Хүүхдээ хамгаалъя" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж байгаа Бяцхан зорчигч нэгдсэн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс дүүргийн ГХУСАЗСЗ-тэй хамтран
2019-05-29
Тээврийн
Тээврийн цагдаагийн албанаас "Осол гэмтлээс сэргийлэх-Тогтвортой хөгжлийн зорилт 2030" чуулганд оролцож илтгэл тавилаа.
"Осол гэмтлээс сэргийлэх-Тогтвортой хөгжлийн зорилт 2030" чуулганд оролцлоо
2019-05-28
Улсын
Улсын хэмжээнд "Бяцхан зорчигч" аян үргэлжилж байна.
Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд зохион байгуулж буй "Бяцхан зорчигч" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай хамтарч хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, жолооч нарт санамж, сэрэмжлүүлэг бүхий материал тараах ажлыг зохион байгуулж байна.
2019-05-28
“АВТОМАШИНГҮЙ
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР ХААХ ЗАМЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.
2019-05-15
ДАРААХ
ДАРААХ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА
Их хэмжээний цас орж, зам даваа хаагдан хальтиргаа гулгаа үүссэн тул УБ-Хэнтий-Сүхбаатар-Дорнод, УБ-Говьсүмбэр- Дорноговь, УБ-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 5-р сарын 16-ны 11:00 хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа
2019-05-15
Сайхан
Сайхан мөрөөдөлтэй САРНАЙ БҮСГҮЙН ТҮҮХ...
Сайхан мөрөөдөлтэй САРНАЙ БҮСГҮЙН ТҮҮХ...
2019-05-13
ЗАМ
ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Тэгвэл зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцохыг уриалсан нэгэн төслийг “Жайка” олон улсын байгууллагаас санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран эхлүүлээ. Энэхүү төсөл нь энэ оны наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ.
2019-05-13
ЯАРМАГИЙН
ЯАРМАГИЙН ГҮҮРНИЙ АВТО ЗАМЫН ӨНГӨ ХУЧИЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААНА
Авто замын өнгөн хучилтын ажлыг 05-р сарын 11-ны өдрөөс эхлүүлж байгаатай холбоотойгоор тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болж байна. Тус ажил 05-р сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэх тул тус чиглэлд зорчигчидод хэсэгчлэн хаах хуваарийг танилцуулж байна.
2019-05-10