Цаг үеийн мэдээлэл
Шүүлт:
ГЭР БҮЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын гэр бүлийн харилцааг эерэг болгох, гэр бүлийн харилцааны сэтгэл зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Хайраар болзоё” арга хэмжээг “Цэргийн нөхөрлөл” олон улсын байгууллагатай хамтран 2019.04.20-ны өдөр зохион байгууллаа.
2019-04-22
ГАЧУУРТЫН УУЛЗВАРААС НАЛАЙХ-ЧОЙРЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭНЭ САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ХЯЗГААРЛАНА
Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаарт тушаалын дагуу Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар боллоо.
2019-04-04
"НЭГ ХОРОМ ХҮЛЭЭ" жагсаал боллоо
Тээврийн цагдаагийн албанаас Автотээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо болон бусад үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран 2019.03.29-ний өдрөөс 2019.04.05-ны өдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд улсын хэмжээнд “Нэг хором хүлээ” уриан дор “НЭГ ХОРОМ” аяныг зохион байгуулж эхэллээ.
2019-03-29
Д.АМАРСАЙХАН: НИЙСЛЭЛ ХОТЫН ХЭМЖЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХОНОГТ 400 АЛБА ХААГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР 117 ЦЭГИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАДАГ
Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол зөрчлийн нөхцөл байдлын талаар тус албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, ТЦА-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
2019-03-22
ИЖ БҮРЭН ТОНОГЛОСОН 3 АВТОМАШИН ХҮЛЭЭН АВЛАА
Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас Авто баазад нийслэл хотод хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхэд ашигладаг тээврийн хэрэгслийг шинэчилж тусгай зориулалтаар иж бүрэн тоноглосон "Хьюндай аксент" маркийн автомашиныг гардуулан өглөө.
2019-03-22
АВТОМАШИНЫ АЮУЛГҮЙН БҮСНИЙ ТОХИРУУЛАГЧ ТАРААВ
2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмд “10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэж заасан ба энэ нь хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд маш чухал ач холбогдолтой заалт юм.
2019-03-21
“ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГААР “ЖИЖҮҮРИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС” ШАЛГАРЛАА
Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын зохион байгуулж буй “Чадварлаг хамт олон” цогцолбор тэмцээний 6 дахь төрөл болох “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийш 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
2019-03-21
АЛБА ХААГЧИД БӨӨРНИЙ ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА
Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгээс “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулж байна.
2019-03-16
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалт зургаан дүүрэгт явагдаж байна
Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Бүтэн сарын турш үргэлжлэх энэхүү аян авто зам дээр жолоо мушгиж буй хүн бүрт хамаатай.
2019-03-14
“ШИРЭЭНИЙ ТЕННИС”-НИЙ АВАРГУУД ТОДОРЛОО
Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын дунд явагдаж байгаа “Чадварлаг хамт олон-2019” цогцолбор тэмцээн хуваарийн дагуу “Ширээний теннис”-ний тэмцээнээр үргэлжилж 2019.03.05-ны өдөр аваргуудаа шалгарууллаа.
2019-03-06
АЛБА ХААГЧ НАРТ ГАЛТ ЗЭВСГИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/145 дугаар тушаалаар баталсан журам, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/208 дугаар тушаалаар баталсан журмуудын хэрэгжилтийг хангах зорилгоор Тээврийн цагдаагийн албаны 572 алба хаагч нарт “Галт зэвсгийн мэргэшүүлэх сургалт”-ыг танхимын болон дадлага сургуулилтын хэлбэрээр 3 хоногийн хугацаатайгаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2
2019-02-27
ТЦА: Таван толгой уурхайгаас Гашуун сухайт боомт хүртэлх нүүрс тээвэрлэлтийн авто замд гарч байгаа гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх уулзалт, зөвлөгөөн боллоо
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Цогт-Цэций сумын цагдаагийн хэлтэс, Гэрээт цагдаагийн тасагтай хамтран “Таван толгой уурхайгаас Гашуун-Сухайт боомт хүртлэх нүүрс тээвэрлэлтийн замд гарч байгаа гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг 02 дугаар сарын 25-ны өдөр Цогт-Цэций суманд зохион байгууллаа.
2019-02-27
АЛБА ХААГЧИД ЭЛЭГНИЙ В,С ВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ, ОНОШЛОГООНД ХАМРАГДАЖ БАЙНА
Алба хаагчдын дунд элэгний хатуурал, хавдар үүсгэгч элэгний В,С вирусээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, өвчлөлийг эрт эмчлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба Евростандарт лабораторитой хамтран ажиллаж байна.
2019-02-26
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ТАЛЫН ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЛИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газраас 2019 онд төв, орон нутгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих ажлын нэгдсэн хуваарийн дагуу энэ сарыг дуустал хугацаанд “Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүэлх хэрэгслийн бүрэн бүтэн байдал” хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
2019-02-26
“ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН-2019” ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Тээврийн цагдаагийн албанаас харьяа газар, хэлтэс, нэгжийн алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Чадварлаг хамт олон-2019” цогцолбор тэмцээний нээлт энэ сарын 22-ны өдөр Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны төвд нээлтээ хийлээ.
2019-02-22
АЛБА ХААГЧИД АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨГЛӨӨ БҮР ХИЙЖ ХЭВШЛЭЭ
Тус албанаас цагдаагийн байгууллагын “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд өглөө бүр ажил эхлэхээс 10 минутын өмнө ажилтан, албан хаагчдын дунд “Ажлын байрны дасгал хөдөлгөөн”-ийг хийлгэж хэвшлээ.
2019-02-22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ААС 1072 ХУВЬЦААНЫ ТАЛААРХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ
Энэ сарын 20-ны өдөр тус албаны алба хаагчдад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн мэдээллийн төвийн мэргэжилтэн нар иргэн бүрд олгосон 1072 хувьцааны талаарх сургалтыг хийлээ.
2019-02-21
ХАМГААЛАХ БҮС, ХАМГААЛАЛТЫН СУУДЛЫН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА ЯВУУЛЖ БАЙНА
Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, "Нийгмийн эрүүл мэндийн хөгжил, шинэчлэлийн хүрээлэн" ТББ хамтран халдварт бус өвчин, зам тээврийн ослыг бууруулах Блумбергийн санаачлагаар хэрэгжүүлсэн "Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг сайжруулах" төслийн үр дүнгийн судалгааг Улаанбаатар хотноо явуулж байна.
2019-02-21