“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ААС 1072 ХУВЬЦААНЫ ТАЛААРХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ
Энэ сарын 20-ны өдөр тус албаны алба хаагчдад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн мэдээллийн төвийн мэргэжилтэн нар иргэн бүрд олгосон 1072 хувьцааны талаарх сургалтыг хийлээ.
Сургалтаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ашиг орлого, нөөц, компанийн цаашдын төлөв болон иргэн бүрд олгосон 1072 хувьцаагаа хэрхэн шалгах, хэрхэн данс нээлгэх, хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох зэрэг мэдээллийг хүргэж, албан хаагчдын асуултад хариуллаа.