• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

АВТОМАШИНЫ АЮУЛГҮЙН БҮСНИЙ ТОХИРУУЛАГЧ ТАРААВ

2019-03-21
АВТОМАШИНЫ АЮУЛГҮЙН БҮСНИЙ ТОХИРУУЛАГЧ ТАРААВ

2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмд “10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэж заасан ба энэ нь хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд маш чухал ач холбогдолтой заалт юм.

Скай хайпермаркет ХХК буюу Имарт хайпермаркет болон Тээврийн цагдаагийн алба хамтран “Бага насны хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор автомашины аюулгүйн бүс тохируулагч 2,000 ширхэгийг дахин ҮНЭГҮЙ ТАРААЛАА.

Имартын хамт олон энэхүү аюулгүйн бүсийг 3 дахь удаагаа тарааж байгаа юм байна. 
Энэ удаад ЕБ-ийн 51, 84-р сургуулийн бага ангийн сурагчид болон замын хөдөлгөөнд хүүхдээ хамгаалах бүс хэрэглэлгүй буруу тээвэрлэж буй жолооч нар, орон нутгийн хүүхдийн элч төлөөлөгч байгууллагуудадад тараан өгсөн байна.