• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ХАМГААЛАХ БҮС, ХАМГААЛАЛТЫН СУУДЛЫН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА ЯВУУЛЖ БАЙНА

2019-02-21
ХАМГААЛАХ БҮС, ХАМГААЛАЛТЫН СУУДЛЫН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА ЯВУУЛЖ БАЙНА

Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, "Нийгмийн эрүүл мэндийн хөгжил, шинэчлэлийн хүрээлэн" ТББ хамтран халдварт бус өвчин, зам тээврийн ослыг бууруулах Блумбергийн санаачлагаар хэрэгжүүлсэн "Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг сайжруулах" төслийн үр дүнгийн судалгааг Улаанбаатар хотноо явуулж байна.

Судалгааг энэ сарын 20-22-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд 10 цэгт зохион байгуулах ба жолооч, зорчигчдын хамгаалах бүсний хэрэглээний түвшин, хүүхдийн аюулгүй тээвэрлэлт, хамгаалалтын суудлын хэрэглээний чиглэлээр хийгдэх юм.

Иймд иргэдийг уг судалгаанд идэвхитэй оролцож бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.