• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ДАРХАН-УУЛ АЙМГААС СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМД ДУНДАЖ ХУРД ТОДОРХОЙЛОХ КАМЕР СУУРИЛУУЛЛАА

2020-09-14
ДАРХАН-УУЛ АЙМГААС СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМД ДУНДАЖ ХУРД ТОДОРХОЙЛОХ КАМЕР СУУРИЛУУЛЛАА

Орон нутгийн замд үйлдэгддэг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хэрэг ослоос үүдэлтэй нийгмийн хор уршгийг багасгах, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, иргэд таатай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг  Цагдаагийн Ерөнхий газар,“Оюу толгой”, “Мобиком” ХХК 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү аяны хүрээнд 2019 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сум Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумуудыг холбосон анхны дундаж хурд хэмжих, зөрчил илрүүлэх, дугаар бүртгэх хүчин чадал бүхий хяналтын камерын системийн үйл ажиллагааг ашиглалтад оруулсан бол энэ оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Сэлэнгэ аймгийн чиглэлийн олон улсын чанартай авто замд дундаж хурд хэмжих,  зөрчил илрүүлэх, дугаар бүртгэх хүчин чадал бүхий 2 дахь хяналтын камерыг суурилуулж тууз хайчлах арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний нээлтэд Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг, Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, Оюу толгой ХК-ны Тэргүүн зөвлөх Э.Лхагва Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

ТА БҮХНИЙ АЛТАН ШАР ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ.