ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ "САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН" БОЛЛОО
Тус албаны алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийх, сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, бууруулах, зөрчил дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх, ажлын хариуцлагыг сайжруулах зорилготой 2020 оны 3 дугаар улирлын “Сахилгын зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2020.09.29/ зохион байгууллаа.
Зөвлөгөөнд тус албаны дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Пүрэвсүх, даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.
Зөвлөгөөний эхэнд тус албаны алба хаагчдаас 2020 оны 3 дугаар улирлын сахилга, ёс зүйн зөрчилд холбогдсон байдлын талаар видео мэдээллийг танилцуулж, түүний дараа ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Батзориг “Цагдаагийн алба хаагчидтай холбоотой сахилга, ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд “Алба хаагчдын ёс зүй, биеэ авч явах байдал, харилцаа хандлага” сэдвээр алба хаагч нарт яриа, таниулга хийж,
Зөвлөгөөний төгсгөлд дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдад үүрэг, ажлын чиглэл өглөө.