• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ "САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН" БОЛЛОО

2022-12-26
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан сахилгын дүрэм, үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангуулах,  алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийх, сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, бууруулах, зөрчил дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх, ажлын хариуцлагыг сайжруулах зорилготой 2022 оны жилийн эцсийн “Сахилгын зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2022.12.26/ зохион байгууллаа.

Зөвлөгөөнд тус албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд болон Дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав, даргын зөвлөлийн гишүүд, газар хэлтсийн дарга ахлахуудын төлөөлөл бүхий нийт 54 алба хаагч танхимаар, цахимаар  90 байршлаас 480 алба хаагч хамрагдлаа.